Жаран настай америк иргэн Кирилл Буяновский Орост хууль бусаар нисэхийн техник нийлүүлсэн хэргээ хүлээсэн гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдээллээ. Гуравдугаар сард АНУ-ын Худалдааны сайдын туслах Мэттью Акселрод хоёр америк иргэнийг ОХУ-д нисэхийн технологи шилжүүлсэн хэргээр баривчилсан тухай мэдээлсэн бөгөөд баривчлагдсан хүмүүсийн нарийн ширийнийг тодорхой дурдаагүй байсан юм.
Хууль зүйн яамны мэдээлснээр Канзасын Буяновский нь KanRus Trading Company Inc компанийг удирддаг бөгөөд тэрбээр Америкийн нисэхийн техникийг Орос руу хууль бусаар нэвтрүүлэх төлөвлөгөөнд оролцсон” гэдгээ хүлээн зөвшөөрчээ.