Цахилгаан шатанд гацсан 66 настай эмэгтэйг эсэн мэнд гаргажээ

Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо 12 давхар орон сууцны байрны цахилгаан шат гацаж, нэг хүн агааргүйтсэн байсныг эсэн мэнд гаргажээ. Тодруулбал, энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр буюу /2023.12.21/ өдрийн 11:28 цагт ОБГ-т ирсэн бөгөөд Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж иргэн Ц /66 настай эмэгтэй/-г цахилгаан шатнаас эсэн мэнд гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *