Япон Улсын Ишикава мужид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус улсын иргэд нас барж, барилга байшин нурж, цахилгаан эрчим хүч тасарч, зарим хот тосгонд хий, ундны усны хангамж тасарсан мэдээтэй байна.
Газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон Ишикава мужид манай улсын 123 иргэн оршин суудаг. Харин Ишикава мужтай хиллэх Тояма мужид 111, Фүкүй мужид 43 хүн тус тус оршин сууж буй. Одоогийн байдлаар манай улсын иргэд гамшигт өртсөн тухай мэдээ ирээгүй бөгөөд ГХЯ-ны Консулын газар, Токио дахь ЭСЯ, Осака дах Ерөнхий консулын газрын зүгээс нөхцөл байдлыг цаг алдалгүй тодруулж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.
Тус улсад суугаа манай иргэд яаралтай асуудлаар холбогдох бол Токио дах ЭСЯ-ны +81 9033191397, Осака дахь ЕКГ-ын +81 649632572 дугаарын утсаар болон ЭСЯ-ны фейсбүүк хуудсаар хандах боломжтой гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.