Газын зурвасыг байлдааны онгоцоор бөмбөгдөж, ХАМАС-ын ахлах командлагчийг устгасан гэж өчигдөр, 1-ний өдөр Израйлийн тал мэдэгджээ.
Израилийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч Хагари 12-р сарын 31-нд хэлэхдээ, Газын зурвас дахь Израилийн цэргийн ажиллагаа ахин нэг жил үргэлжлэх төлөвтэй. Цэрэг арми урт хугацааны байлдааны бэлтгэл ажлаа хийж байна гэв.
Одоогоор Газын зурваст 21 мянга гаруй палестин хүн амиа алдаж, 56 мянган хүн шархадсан байна. Мөргөлдөөн эхэлснээс хойш Израилийн талаас 1300 хүн амь үрэгдсэн гэдэг тоо өөрчлөгдөөгүй байна.