Б.Батзориг: Шинэ жилийн баяраар бенгалийн гал, салютад түлэгдсэн гэмтэл бүртгэгдээгүй

Шинэ жилийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжиж, 24 цагаар ажиллажээ.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Одонбаатар: Энэ жилийн баяраар зөрчлийн хэрэг буурсан. Салютын галаас урьдчилсан сэргийлэх мэдээллийг иргэдэд өгснөөр энэ төрлийн хэрэг гараагүй.

ЦЕГ-ын Хэвлэл, Мэдээллийн Төвийн дарга Б.Батзориг: Энэ жилийн шинэ жилийн баяраар бенгалийн гал, салютад түлэгдсэн гэмтэл бүртгэгдээгүй.

Шаардлага тавьсан иргэнийг хэл амаар доромжлох, салаавч гаргах үйлдлүүдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцож байгаа.

Ахуйн хүрээний гэмт хэргүүд анхаарал болгоомжгүй, архи хэтрүүлэн ууснаас шалтгаалан гарч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *