ХАМАС-ын дэд удирдагчийг устгажээ

Израилийн нисгэгчгүй онгоц Ливаны нийслэл Бейрут хотын өмнө дүүрэгт ХАМАС-ын байрыг довтолж тус бүлэглэлийн улс төрийн товчооны дэд дарга Салех Алури нарын зургаан хүний амийг хөнөөсөн гэж Ливаны хэвлэлүүд мэдээлэв. Халдлагыг Ливаны ерөнхий сайд Микати буруушааж, -Израилийн түрэмгийллийг зогсоохыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав. Энэ бол Израилийн үйлдсэн шинэ гэмт хэрэг, Ливаныг сөргөлдөөндөө татан оруулах зорилготой гэв. Израильтай ямар ч хэлэлцээр хийхгүй гэдгийг Катар, Египет зэрэг зуучлагчдад ХАМАС мэдэгдсэн гэж эх сурвалж мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *