Арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөс хэврэг, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс