Орос, Украин олзлогдсон цэргийн албан хаагчдаа солилцсоныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш сайшааж, талууд хурцадмал байдлыг намжаах талаар цаашид хүчин чармайлт гаргахыг тэсэн ядан хүлээж байна гэжээ.
Украины 230 цэргийн албан хаагчийг Оросын 248 цэргийн олзлогдогчоор сольсон бөгөөд хоёр талд АНЭУ-ын зуучилал хийсэн байна. Хэлэлцээрийн нарийн төвөгтэй үйл явцын үр дүнд Киевийн дэглэмийн хяналтад байсан нутаг дэвсгэрээс Оросын 248 цэргийн албан хаагчийг буцааж авлаа. Арабын Нэгдсэн Эмират улсын хүмүүнлэгийн зуучлалын хүчинд олзлогдсон албан хаагчдаа буцаан авсан гэж сан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.