Тайваньд зэвсэг худалдсан АНУ-ын таван компанид хориг тавьжээ

Хятад улс Тайваньд зэвсэг худалдсан Америкийн таван компанийн эсрэг хориг арга хэмжээ авч, АНУ-д эсэргүүцэл илэрхийлсэн гэж Хятадын ГХЯ ням гарагт мэдэгдэв. Тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч “АНУ Тайванийн бүс нутагт зэвсэг зарж, янз бүрийн шалтаг ашиглан Хятадын аж ахуйн нэгж, хувь хүмүүст хууль бус ганц талын хориг арга хэмжээ авснаар Хятадын бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байна” гэв. Мөн Вашингтоны ийм үйлдэл нь Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдалд бас заналхийлж, Хятадын аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна гэсэн байна.

Хятадын эрх баригчдын хориг тавьсан АНУ-ын цэргийн таван компанид BAE Systems Land and Armament, Aliant Techsystems Operation, AeroVironment, ViaSat багтжээ. Хориг арга хэмжээний хүрээнд тус компаниудын БНХАУ-ын нутаг дэвсгэрт байрлах хөдлөх, үл хөдлөх болон бусад төрлийн өмч хөрөнгийг битүүмжлэх, Хятадын байгууллага, хувь хүмүүсийг тэдэнтэй худалдаа хийх, хамтран ажиллах болон бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох асуудал  багтаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *