185,399 цахим гэрчилгээг тээврийн хэрэгсэлд суурилуулжээ

“Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ нь 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс улс орон даяар техник хяналтын цахим гэрчилгээг суурилуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 185,399 тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээтэй болоод байна.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч та өөрт ойр техник хяналтын үзлэгийн төвд хандан үнэ төлбөргүй цахим гэрчилгээгээ наалгах боломжтой. Ингэхдээ дараалал үүсгэх шаардлагагүй бөгөөд 2024 оны техникийн хяналтын үзлэгтээ хамрагдахдаа цахим гэрчилгээг суурилуулах боломжтойг “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-аас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *