Өнгөрсөн онд аюулт үзэгдэл, ослын тохиолдол 4,484 бүртгэгдэж, өмнөх оноос 185 (4.3 хувь)-аар өссөн болохыг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Эдгээрээс 3,054 нь объектын түймэр юм. Ослын улмаас 320 хүн нас барж нийт 52.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж.
Гэнэтийн осол, аюулт үзэгдлийн гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаанаас хамааралтай байна. Энэ төрлийн ослын тоо 4,031, ус цаг уурын аюулт үзэгдэл 209 удаа тохиолдсон бол геологийн гаралтай аюулт үзэгдэл 94, биологийн гаралтай аюулт үзэгдэл 150 бүртгэгджээ.