Хойд Солонгос Эх орноо энх тайвнаар нэгтгэх хороог татан буулгана гэв

Хойд Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлаг өнөөөдөр, БНАСАУ-ын Ардын дээд хурлаас 15-нд гаргасан тогтоолын дагуу Эх орноо энх тайвнаар нэгтгэх хороо, Кумган уулын олон улсын аялал жуулчлалын товчоо зэрэг БНСУ-тай харилцаа холбоотой үйл хэрэг эрхэлдэг байгууллагыг татан буулгахаа зарласан гэж мэдээлэв.
Сүүлийн ная орчим жил БНАСАУ эх орноо нэгтгэх чиглэл нь нэг үндэстэн, нэг улс, хоёр систем дээр суурилж байсан. БНСУ эсрэгээр нь “нэгдмэл болгох”, “системийг нэгтгэх”-ээр үндэсний бодлого явуулж байна гэж тогтоолд дурджээ.
БНАСАУ-ын 14 дэх удаагийн Ардын дээд хурлын 10 дугаар чуулган 1 сарын 15-нд нийслэл Пхеньян хотын Мансудае ордонд болов. БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун ард түмний амьжиргааг сайжруулахад анхаарал хандуулахыг онцолж, хойгийн аюулгүй байдлын талаар дүн шинжилгээ хийсэн гэж Төв цахилгаан мэдээний агентлаг өнөөдөр 16-нд мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *