Орос, Хойд Солонгос бүх салбарт хамтарна

ОХУ бүх салбарт БНАСАУ-тай харилцаагаа хөгжүүлнэ гэж 17-нд ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.
ОХУ-д айлчлал хийж буй БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Чой Сон Хуй 16-ны өдөр ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, хоёр талт харилцаа, хойгийн асуудал, олон улсын халуун цэгийн сэдвээр санал солилцжээ. БНАСАУ нь ОХУ-ын хамтын ажиллагааны маш чухал түнш учраас “эмзэг салбарыг хамарсан” бүх салбарт харилцаагаа хөгжүүлнэ гэсэн Дмитрий Песковийн үгнээс иш татаж ТАСС агентлаг мэдээлэв.
16-ны өдөр ОХУ-ын ГХ-ны сайд Сергей Лавров, БНАСАУ-ын ГХ-ны сайд Чой Сон Хуй нар уулзалт хийсэн. Уулзалтын үеэр Сергей Лавров, хоёр тал Солонгосын хойг, тэрчлэн Зүүн хойд Азийн нөхцөл байдлын талаарх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. Оросын тал өнөөгийн асуудлыг бүх талаас, шударгаар шийдвэрлэх зарчмын байр сууриа баримтална. Бид ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр хэлэлцээг урагшлуулж, Зүүн хойд Азийн тогтвортой энх тайван байдал бий болгохыг хүсэж байна гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *