Сар шинийн баярын өдрүүдэд зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас танилцуулж байна. Тухайлбал, зах худалдааны төвүүд хоёрдугаар сарын 10-нээс амрах хуваарьтай байна.
“Барс”, “Алтжин бөмбөгөр”, “Мишээл экспо” худалдааны төв хоёрдугаар сарын 13-ныг хүртэл амарна. Харин “Нарантуул” ОУХТ хоёрдугаар сарын 21-нээс хуваарийн дагуу ажиллаж эхлэх аж.