“Тавантолгой төмөр зам” компанийн нэр бүхий ажилчдыг бичлэгтэй холбогдуулан Зөрчлийн тухай хуулиар шалгаж эхэлжээ

Олон нийтийн цахим сүлжээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн зарим ажилтны зүй бус үйлдэл бүхий бичлэг цацагдсантай холбогдуулан тухайн ажилчдыг ажлаас нь чөлөөлсөн гэдгийг тус компаниас мэдээлээд буй.

Цагдаагийн байгууллагаас “Тавантолгой” төмөр зам ХХК-ийн нэр бүхий ажилчдын талаарх асуудлыг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар шалгалтын ажиллагааг явуулж байгааг мөн мэдээлэв.

Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл. Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах

2.Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, эсхүл ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *