Зеленскийг хүчээр хэлэлцээрийн ширээнд суулгахаар төлөвлөж байна

АНУ, Герман улсууд Украиныг бүрэн дэмжиж байгаа хэдий ч дайныг зогсоохын тулд Украиныг Оростой хэлэлцээрийн ширээнд суулгах төлөвлөгөөг хаалттай хаалганы цаана боловсруулж байна. Энэ талаар Германы “BILD” хэвлэлд мэдээлжээ. Мөн Литвийн Гадаад хэргийн сайд Габриэлиус Ландсбергис анхааруулсан байна. 

BILD” хэвлэлд “Германы засгийн газар Украиныг хэлэлцээр хийх байр сууринд аваачихыг гол зорилгоо болгож байна. Украин улс Путины дэглэмтэй тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын талаар зөвшилцөх ёстой. Цагаан ордон болон Германы Канцлер үүн дээр зохицуулалт хийж байна” гэжээ. 

Гэхдээ Украиныг хэлэлцээрийн ширээнд суулгахын тулд зэвсгийн нийлүүлэлтийг зогсоох арга хэмжээ авна гэж үзэж байна. Герман, АНУ нь Украины хамгийн том зэвсгийн нийлүүлэгчид.

“Бүх зүйл ингээд үргэлжлээд байж болохгүй гэдгийг Зеленский ойлгох ёстой. Тэр өөрийн ард түмэндээ хэлэлцээр хийх хэрэгтэй гэдгийг тайлбарлах ёстой. Зэвсгийн хангамжийг хязгаарлах нь Украиныг хэлэлцээрийн ширээний ард авчрахгүй юм бол АНУ, Германд Б төлөвлөгөө бий. Энэ бол царцсан мөргөлдөөн” гэж Германы засгийн газрын эх сурвалж мэдээллээ.

Түүнчлэн “Германаас Украинд үзүүлсэн зэвсгийн дэмжлэг нь ялалтын төлөө бус. Харин ч Украиныг “Минск 3″ хэлэлцээрт түлхэж байна” гэж Германы зэвсэгт хүчний жанжин штабын офицер асан Родерих Кизеветтер хэлэв. 

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *