Үе дамжсан хөрөнгө хуримтлуулахад хамгийн тохиромжтой орноор Швейцарыг нэрлэв

Үе дамжсан хөрөнгө хуримтлуулахад хамгийн тохиромжтой орноор Швейцарыг нэрлэж байна. Өөр улсад шилжин суурьшиж, өндөр орлого олж, мөн өөрсдөдөө болон үр хүүхдэдээ карьерын хувьд маш сайн ирээдүй бий болгохыг зорьж буй гэр бүлүүдэд тус улс хамгийн таатай боломж олгодгийг “Henley & Partners”-ийн гаргасан шинэ индексэд дурдсан байна.

Дэлхийн 27 улсыг боловсролын чанар, орлогын боломж, карьерын өсөлт дэвшил, амьдрахад таатай байдал зэрэг үзүүлэлтээр нь эрэмбэлсэн тус индексийн хоёрдугаарт АНУ, гуравдугаарт Сингапур бичигдсэн бол Австрали, Канад улс эхний тавд багтжээ. Швейцар улсад ажилгүйдлийн түвшин ердөө хоёр хувь, мөн дэлхийн шилдэг 250 их сургуулийн долоо нь байдаг нь маш том давуу тал болохыг “Henley & Partners”-ийн индексэд онцолж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *