Тухайн орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 18-нд Америкийн Өмнөд Каролина мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын сенатор Линдси Грэм CBS сувагт ярилцлага өгөхдөө, “Украинд үзүүлэх цэргийн тусламжаа Америк үнэ төлбөргүй өгөх биш, харин зээлийн хэлбэрээр өгөх нь зүйтэй” гэжээ.
Линдси Грэм хэлэхдээ, Европчууд Украинд өгсөн 50 тэрбум ам.долларын 33 тэрбумыг нь зээл болгож өөрчилсөн. Иймээс бид бас зээл болгох нь зүйтэй. Яг үнэндээ энэ нь ерөнхийлөгч асан Дональд Трампын санаа. Бид 34 их наяд ам.долларын улсын өртэй, харин Украинд ашигт малтмалын асар их нөөц байгаа гэжээ.