ЭЕШ-ын босго онооны болзол хангаагүй тохиолдолд тухайн жилдээ дотоодын их дээд сургуульд боломжгүй

2024 оны ЭЕШ-ын бүртгэл өчигдрөөс эхэлсэн. Энэ жил нийтдээ ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийг 35485 суралцагчид сурч төгсөж байна. Нийт төгсөгчдийн 18653 нь орон нутгийн, 16832 нь нийслэлийн суралцагчид байна. Үүн дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдэж ордог байна. Ингэснээр энэ жил элсэлтийн шалгалтад 40 мянга орчим шалгуулагч хамрагдана гэсэн урьдчилсан тооцоолол гарчээ.

Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагчдаас монгол хэл, бичгийн шалгалт заавал авдаг аж. Монгол хэл, бичгийн шалгалтын үндэсний хэмжээний босго оноо 400 байна. Шалгуулагч нь “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болох юм байна. Харин босго онооны болзол хангаагүй тохиолдолд тухайн жилдээ дотоодын их дээд сургуульд боломжгүйг албаныхан онцолжээ.

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өчигдрөөс эхлэн ирэх сарын 15-ны /2024.03.15/ 18 цагт дуусна. Улмаар 2024 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн 10:00 цагт улсын хэмжээнд нэгдсэн байдлаар шалгалт авах аж.

Харин элсэлтийн шалгалтын бүртгэл 04 дүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *