Мөрөн-Улиастай чиглэлийн А/1102 дугаартай авто замын 397-398 дахь километрт цэвдэг үүсч, ус задарч, замын зорчих хэсэгт хөлдөж халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байгааг ЗТХЯ-наас мэдээллээ. Завхан АЗЗА ТӨХК-с тус орчимд гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор туслах зам гаргах ажлыг зохион байгуулж байна. Иймд иргэд, жолооч та бүхэн замын нөхцөлд хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.
Мөрөн-Улиастай чиглэлийн замд цэвдэг үүсэн хөлдөж гулгаатай байна
