Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах шийдвэр гарчээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Уул уурхайн биржээр зэсээ зарах шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хэлэв. Үргэлжлүүлэн тэрбээр “Засгийн газрын тогтоолд уул уурхайн биржээр арилжсан зэс, молибдены баяжмалд ногдуулж байгаа АМНАТ-ын татварыг тухайн биржийн үнээс нь авахаар шийдвэрлэлээ.

Гуравдугаар сарын 18-нд хэлэлцүүлэг хийх ба зэсийн үйлдвэртэй улсуудын компаниудыг урьж оролцуулан биржээр зэсээ зарж эхлэх гэж байгаагаа хэлнэ. Энэхүү хэлэлцүүлгээр яг хэзээ зарж эхлэхээ шийдвэрлэнэ. Мөн эхний ээлжид Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын 5-10 хувийг 2024 онд зарна. Оюутолгойд харин хүсэлт тавьж байгаа. Миний хувьд маргааш Канад улс руу уул уурхайн томоохон хэмжээний уулзалтад явах ба энэ үеэр уг асуудлын талаар тусгайлан ярина” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *