Саран дээр буух хөлгийн нэрийг зарлав

Нээлттэй нэрийн уралдаан зарлаж сарыг судлах Хятадын нисэгчтэй хөлгийн нэрийг санал асуулгаар тодруулав. Шинэ үеийн нисэгчтэй сансрын хөлгийг “Мэнжөү” буюу “Мөрөөдлийн хөлөг”, саран дээр газардах аппаратыг “Лань Юе” буюу “Сарыг энхрийлэгч” гэж нэрлэхээр болсон байна.
2023 оны наймдугаар сард Хятадын нисэгчтэй сансрын инженерийн алба сарыг судлах хөлөгт нэр өгөх ажил эхлүүлсэн бөгөөд тэр даруйдаа олны анхаарлыг татаж, олон хүн идэвхтэй оролцжээ. Хятадын нийгмийн бүх давхаргын хүмүүсийн ирүүлсэн 2000 гаруй нэрнээс сонгон шалгаруулж нисэгчтэй хөлгийг “Мэнжөү”, сарнаа газардах аппаратыг “Лань Юе” нэрийг сонгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *