Өмнөд Солонгосын “Солонгосын хойгийн энх тайвны үйл ажиллагаа” иргэний байгууллага 2-р сарын 28-нд Сөүл хотын төвд цуглаан хийж, гуравдугаар сард хийх гэж буй хамтарсан цэргийн сургуулилтыг цуцалж, Солонгосын хойгийн яриа хэлэлцээний сувгийг сэргээхэд хүчин чармайлт гаргахыг засгийн газартаа болон Америкт уриалжээ.
Жагсаалд оролцсон иргэд “Бид энх тайвныг хүсэж байна”, “Дайн өдсөн цэргийн сургуулилтыг зогсоож, хил орчмын бүс нутгийн оршин суугчдын аюулгүй байдлыг хангая” зэрэг уриа барьжээ. БНСУ, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт нь Солонгосын хойгт цэрэг, улс төрийн хурцадмал байдлыг гааруулах тул нэн даруй зогсоох хэрэгтэй. Түүнчлэн БНСУ, АНУ, Японы цэргийн эвслийг бэхжүүлэхээ болих хэрэгтэй, гагцхүү энх тайвнаар зөвшилцөж, яриа хэлэлцээ хийх нь хойгийн асуудлыг шийдвэрлэх зөв арга зам мөн гэцгээж байлаа.
Мөн өдрийн үдээс өмнө БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яамнаас Өмнөд Солонгос, Америкийн арми гуравдугаар сарын 4-14-ний хооронд “Эрх чөлөөний бамбай” нэртэй хамтарсан цэргийн сургуулилт хийж, хоёр армийн хамтарсан ажиллагааны гүйцэтгэлийн чадавхыг сайжруулна гэж мэдэгджээ.