Нүүрсний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-8-нд зохион байгуулахаар болсноо ХЗДХ-ийн сайд өнөөдөр мэдээллээ. Энэ үеэр сэтгүүлч нүүрсний асуудалд холбогдсон гэх асуудалд хариулт өгөв.
Сайд Б.Энхбаяр “Хэвлэл мэдээллээр гарч байгаа сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгтэй холбоотой ойрын хамаарал бүхий хүмүүс нэр дээрээ нүүрс тээврийн компани байгуулсан гэх асуудал хяналт шалгалтын хүрээнд тогтоогдож байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.
Тэрбээр өмнө нь “Нүүрс тээвэрт сэтгүүлчид машин тэрэг өгч, хуваарилж амыг нь үдсэн асуудал гарч байж болзошгүй. Тиймээс нотлох баримтын эх сурвалжтай, хянан шалгагчийн ажлыг эрчимжүүлж байж энэ ажлын ард гарна” хэмээн мэдээлж байсан юм.