Орон нутгийн цагаар 25-ны өдөр Германы иргэд нийслэл Берлинд жагсаал цуглаан хийж, Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, цэргийн зардлаа багасгахыг Германы засгийн газарт уриалав.
Энэхүү жагсаал Германы нийгмийн олон салбарын өргөн дэмжлэгийг хүлээсэн бөгөөд жагсагчид НАТО дайныг дэврээж буйг эсэргүүцэж, Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, Орос, Украины хооронд гал зогсоох хэлэлцээг дэмжихийг Германы засгийн газраас шаардсан байна.
Германы холбооны засгийн газрын 2024 оны төсвийн төсөлд цэргийн зардлыг 90 тэрбум евро хүртэл нэмэгдүүлсэн нь Германы ДНБ-ий 2%-иас давж, тэдгээрийн дотор зөвхөн Украинд үзүүлэх цэргийн тусламж хоёр дахин нэмэгдсэн буюу 8 тэрбум еврод хүрсэн гэж Германы хэвлэл мэдээллийнхэн мэдээлж байжээ. Харин саяхан Германы үндсэн хуулийн шүүх танхимын гаргасан шийдвэрийн дагуу Германы засгийн газрын төсөвт 60 тэрбум еврогийн зөрөө гарчээ.
Орос, Украины мөргөлдөөнөөс хойш, Германы нийгмийн зөрчил ихсэж, олон нийтийн дургүйцэл нэмэгдсээр байна. Олон улсын валютын сан Герман улс нь энэ онд эдийн засаг уналтад орсон цорын ганц хөгжингүй орон болно гэж өмнө нь таамаглаж байсан юм.