Европын холбоо Ираны эсрэг шинэ хориг хэрэгжүүлнэ

Брюссельд хуралдсан Европын зөвлөл Израиль руу хийсэн дайралттай  холбогдуулан Иранд шинэ хориг арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Пүрэв гарагийн орой гаргасан дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн дүгнэлтэд “Европын холбоо Ираны эсрэг цаашид хязгаарлах арга хэмжээ авах болно, ялангуяа нисгэгчгүй нисэх онгоц, пуужингийн талаар” хэмээн дурдсан байна.

Мөн баримт бичигт “Европын холбоо бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах, аюулгүй байдлыг хангахад бүрэн тууштай хэвээр байна” хэмээн дурдсан бөгөөд Европын зөвлөл бүх талуудад хандан “хамгийн их хүлээцтэй байж, бүс нутагт хурцадмал байдлыг нэмэгдүүлж болзошгүй үйлдлээс зайлсхийхийг” уриалжээ.

Дамаск дахь Ираны консулын газар руу Израйл дайрсны хариуд Иран дөрөвдүгээр сарын 14-ний шөнө олон тооны пуужин болон нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *