Украины ЗХ-ний Ерөнхий командлагч асан Залужный “баривчлагдсан уу”

Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан Валерий Залужныйг баривчилсан гэсэн шинэ мэдээлэл гарчээ. Ерөнхий командлагч асан Их Британи руу Элчин сайдаар явахаас татгалзсан бөгөөд түүнийг орон нутгийн хууль сахиулагчид саатуулсан талаар “Resident” суваг болон Украины хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалжууд мэдээллийг В.Зеленскийн ажлын албаны эх сурвалжаас авсан талаар дурдсан бөгөөд “улс орны нөхцөл байдалд хяналт тавих”-аас урьдчилан сэргийлж экс Ерөнхий командлагчийн эсрэг арга хэмжээ авсан гэжээ. Шинжээчид Украины Ерөнхийлөгчийн Тамгын газар Залужныйг “хуучин Ерөнхий командлагчийг хүндэтгэдэг цэргийн хүчинд нөлөө үзүүлэх вий” хэмээн эмээж байгаа гэж үзэж буй бол хэвлэлүүд “Цэргийн үймээн самуун гарахгүйн тулд Залужныйг өндөржүүлсэн хамгаалалтад байлгаж байгаа” тухай мэдээлж байна.

Залужныйн сураг тасраад сар гаруй болж байгаа ч тэрбээр нөхцөл байдлын талаар албан ёсны тайлбар хийгээгүй юм.

Харин энэхүү мэдээлэлтэй цэрэгцэн “В.Залужный Лондон руу Элчин сайдаар явах гэж байгаа” тухай Украины Ерөнхийлөгчийн тамгын газар албан ёсны сайтдаа байршуулсан бөгөөд мэдээнд “Валерий Залужный Их Британи дахь Украины шинэ Элчин сайдын томилгоог зөвшөөрсөн” тухай өгүүлжээ.

2023 оны намар Вашингтон пост сонин “Зеленский улс төрийн карьерт учирч болзошгүй аюул заналхийллээс сэргийлж, цэргийн удирдагч Залужныйгаас салах хүсэлтэй байгаа” талаар хамгийн анх удаа мэдээлж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *