ОБЕГ: Цахилгааны утас, агуулахын өрөө шатаж байсан галыг бүрэн унтраасан

Багатойрууд гал гарч, агуулах шатаж байна гэх мэдээлэл цахим хуудаст гарсан. Дуудлага, мэдээллийн дагуу онцгой байдлын гал унтраах аврах анги хурдан шуурхай ажиллаж галыг бүрэн унтраасан байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө.
ОБЕГ-аас өгсөн мэдээллээр, Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, Багатойруу хэсэгт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны 17:18 цагт ирсэн. Галыг бүрэн унтраасан.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын эзэмшлийн 3х3 метрийн хэмжээтэй агуулахын өрөөнд цахилгааны утас болон тааз хэсэг шатаж байсныг унтраасан.
Иргэд өөрийн эзэмшлийн обьект, талбайд гал алдахаас сэрэмжилж, галын аюулгүй байдлыг хангаж, шаардлагатай тохиолдолд яаралтай холбогдох дугаарууд руу залгахыг холбогдох албаныхан зөвлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *