Байгаль хамгаалагчдад 32 мотоциклийг иж бүрэн хамгаалалтын хэрэгслийн хамт хүлээлгэн өгчээ

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Хэльмут Кулитц, ЭСЯ-ны хамтын ажиллагааны газрын дарга Удо Вэйбер нар энэ сарын 20-23-ны өдөр Баян-өлгий, Ховд аймагт ажиллаж, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн санхүүжилтээр Баян-Өлгий аймгийн Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны 15 Байгаль хамгаалагчид Яамаха брэндийн мотоциклийг дуулга, бээлий, өвдгөвч зэрэг зориулалтын хамгаалалтын хэрэгслийн хамт гардуулж өгчээ.

Мөн Ховд аймгийн Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд Яамаха брэндийн 17 мотоциклийг дуулга, бээлий, өвдгөвч зэрэг зориулалтын хамгаалалтын хэрэгслийн хамт гардуулан өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *