Увс, Хөвсгөл, Дундговь, Архангайн зарим суманд 8-10 сантиметрийн зузаан цасан бүрхүүл тогтжээ

Өнөөдөр өглөөний/2024.04.25/ цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 10 см хүртэл зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Зүүнхангай, Хөвсгөлийн Жаргалант, Дундговийн Говь-Угтаал, Архангайн Эрдэнэбулганд 8-10 см, бусад хэсгээр 6 см зузаан цасан бүрхүүл тогтжээ хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхаарууллаа.

Харин өнгөрсөн хоногт/2024.04.24/ баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас оржээ.

Үүнээс хамгийн их нь Дундговь аймгийн Говь-Угтаал, Увсын Зүүнхангайд 7мм, Архангайн Цахир, Өвөрхангайн Зүүнбаянд 5 мм, бусад нутгаар 0.0-4.1 мм.

Агаарын хамгийн бага температур: Өчигдөр Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө, Тэрэлж, Онон голын хөндийгөөр -4…-10 градус хүйтэн байжээ.

Салхи Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь талын нутгаар секундэд 12-17 метр, зарим үед секундэд 20-25 метр хүрсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *