Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна

2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийнэ. Өнөөдрийн байдлаар 6 байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж буй. Тодруулбал,

  • Намьяанжүгийн гудамж буюу Зүүн 4 замаас урагш Нарантуулын уулзвар хүртэлх
  • Амгалангийн зам буюу Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх
  • ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун чиглэл
  • Соёолжийн нүхэн гарцаас Нарантуулын уулзвар хүртэлх
  • Хилчин гудамжны засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

Мөн хотын гол болон туслах гудамж, замын урсгал засвар буюу нүхэн эвдрэлийг засварлах ажлыг төвийн 6 дүүрэгт 201 байршилд хийнэ. Өнөөдрийн байдлаар замын нүхэн эвдрэлийг засварлах ажил 35 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал,

  • Чингэлтэйн өргөн чөлөө,
  • Галданбошогтын гудамжны авто зам,
  • Хайлаастын зам,
  • Ажилчны гудамжны авто зам,
  • Хараагүйчүүдийн төвийн зам,
  • Хасбаатарын гудамж,
  • Ард Аюушийн гудамжны авто зам,
  • Хүннүгийн гудамжны авто зам,
  • Шархадны гудамжны авто зам,
  • Натурын туслах авто зам,
  • Олимпын гудамжны авто зам,
  • Парисын гудамжны авто замын нүхэн эвдрэлийг засварлаж дууслаа.

Харин Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, 22-ын товчооны авто зам, Өнөр хорооллын авто зам, Үйлдвэрчний гудамж, Хүнсчдийн гудамжны авто зам зэрэг 30 орчим байршилд авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *