Нетаньяху: ХАМАС-ийн үлдэгдлийг устгахын тулд Израиль Рафах руу нэвтэрнэ

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өчигдөр “Газын зурвасын өмнөд хэсэгт байрлах Рафах хотод цэргийн ажиллагаа явуулж, дайн эхлэхэд тавьсан бүх зорилгодоо хүрнэ. Өөр сонголт байхгүй” хэмээн видео мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, “Өнөөдөр би амь үрэгдэгсэд болон хулгайлагдсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсан. Би тэдэнд цэргийн даалгаварыг гүйцэтгэнэ гэж хэлсэн. Энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, террористуудад анхаарлаа хандуулсан хэвээр байна. Бид Рафах руу орох болно. Бидэнд өөр сонголт байхгүй. Бид тэнд үлдсэн Хамас батальонуудыг устгаж, дайны бүх зорилгоо биелүүлж, хулгайлагдсан хүмүүсийг буцаан авна” гэсэн байна.

Биньямин Нетаньяхуг мягмар гарагийн өглөө барьцаалагдсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсаны дараа Израилийн Ерөнхий сайдын албанаас мөн ийм мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэл гал зогсоох хэлэлцээр болон Газын зурвасаас барьцаалагдсан хүмүүсийг суллах тухай Египетийн саналд Палестины Хамас хөдөлгөөн хариу өгөхийг хүлээж байх агшинд гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *