Нийслэлийн I ээлжийн цэрэг татлага өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр болон маргааш үргэлжлэх юм.
Төвийн зургаан дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
- Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль
- Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль байна.
Цэрэг татлагын байранд очихдоо:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
- Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.