Хорогдсон малын сэг зэмийн 77.5 хувийг булшилж устгажээ

Улсын хэмжээнд нийт хорогдсон малын сэг зэмийн 77.5 хувийг булшилж устгасан байна.  Тодруулбал 1,768 цэгт сэг зэм устгал хийгдэхээс 1,610 устгалын цэгт устгал хийжээ. Ингэснээр нийт хорогдсон 7.1 сая малын сэг зэмийн 5.5 сая буюу 77.5 хувийг булшилж устгаад байгааг мэдээллээ.

Монгол орны хувьд шатааж хөрсөнд булшлах, шууд булшлах аргыг хэрэглэж байгаа. Цөөн сэг зэм байвал шатаах аргыг хэрэглэх боломжтой.

Харин их хэмжээгээр сэг зэм гарсан тохиолдолд энэ арга тохиромжтой биш. Гоц халдварт зооноз өвчин гарсан үед бол тусгай зааврын устгал дагуу хийдгийг Мал Эмнэлгийн Ерөнхий Газрын ахлах мэргэжилтэн Т.Тунгалаг өмнө нь ярьж байсан.

Эх сурвалж: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *