Х.Болорчулуун: Таван жилийн хугацаанд таван их наядын хөнгөлттэй зээлийг Хоршоогоор дамжуулан малчдад олгоно

”Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилтийг шийдвэрлэж, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол банк болон арилжааны долоон банкуудтай хамтын ажиллагааны хүрээнд таван жилийн хугацаанд таван их наядын хөнгөлттэй зээлийг Хоршоогоор дамжуулан малчдад олгох аж.

Энэхүү хөтөлбөрийн зорилт нь мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гадаад дотоод зах зээлд борлуулах үнэ цэнийг өсгөх, байгалын бэрхшээлийг хамтын хүчээр хохирол багатай даван туулах, улмаар МАА-н салбар ба малчдын ажил амьдралыг шинэ шатанд гаргахад чиглэгдэнэ хэмээн ХХААХҮ-ийн сайд мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *