Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой өнөөдөр /2024.05.07/ мэдээлэл хийж байна.
Саналын хуудасны загварыг эцэслэж, пропорционалиар 48 гишүүн, мажоритараар 78 гишүүн дугуйлах хоёр хэсэгтэй баталсан талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдлээ.
СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.ДАВАА-ОЧИР:
-Өнөөдрийн байдлаар ээлжит сонгуульд оролцох 23 нам, хоёр эвсэл, 77 бие даагч бүртгүүлсэн. 330 сум, аймаг, нийслэлд сонгуулийн хороод байгуулдагдсан. 2296 хэсэг байгуулагдах бэлтгэл ажлын хүрээнд бэлтгэол ажлыг хийгээд явж байна. Сонгуулийн гол ажлуудын бэлтгэл бүрэн хангагдсан. Саналын хуудасны загварыг өчигдөр эцэслэн баталсан.
Нэр дэвшигч нар 14-21-ний хооронд тодорхой болно.
Сонгуулийн хууль бус сурталчилгаатай холбоотой олон нийтээс санал их ирж байгаа. Бид энэ хүрээнд мэдэгдэл гаргасан. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 48.1-д заасан найман төрлийн үйл ажиллагаа. Зөрчлийн тухай хуулийн 17.1-д заасан нам эвсэл хууль бус сурталчилгаа явуулсан тохиолдолд намыг бүртгэхээс татгалзах, бүртгэлээс хасах хүртэл хариуцлага тооцно. Өмнө нь аялдан дагаж байсан бол энэ жил асуудал гаргасан тохиолдолд бүртгэлээс шууд хасах зохицуулалт хийж байгаа.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны гишүүнээр цагдаагийн дарга нар ажилалж байгаа. Тиймээс хууль бус сурталчилгаанд хариуцлага тооцох бүрэн боломжтой.
СЕХ-ны тамгын газрын дарга Д.БАТ-ЭРДЭНЭ:
-Сонгуулийн хуульд 2023 оны зургадугаар сард нэмэлт өөрчлөлт орсноос хойш телевизийн хөрөг нэвтрүүлэгт оролцогчтой холбоотой саналууд их ирж байгаа. Хуулиар олон төрлийн үйл ажиллагаа, нийтийг хамарсан ажлуудыг хориглож байгаа юм шиг хэрнээ ялгаа зааг нь сонгогчдын саналыг татах зорилго татсан үйл ажиллагааг хориглож байгаа. Хэн ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөрөг нэвтрүүлэгт оролцох эрх нь нээлттэй.
Нэг л хязгаар бий. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон амлалтуудаа ярьж болохгүй. Энэ бол ярьдаг хугацаатай. Зургадугаар сарын 10-нд сонгуулийн сурталчилгаа эхлэхээр бүгд нээлттэй танилцуулна.
Бусдаар бол сонгуультай, сонгуульгүй хийж ирсэн нэвтрүүлгүүдэд хориг хязгаарлалт тавьсан зүйл огт байхгүй.