Сонгуульд бие даан нэр дэвшигчдээс найман иргэний мөрийн хөтөлбөрийг буцаажээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлсэн талаар мэдээлж байсан.

Тус байгууллагаас өнөөдөр/2024.05.08/ мэдээлснээр найман иргэний мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй тул буцааж, алдаа зөрчлийг засварлан дахин ирүүлэхийг зөвлөжээ.

Эдгээр иргэн мөрийн хөтөлбөрт тусгасан хуулийн шаардлага хангаагүй арга хэмжээг засварлаж, тавдугаар сарын 14-ний дотор аудитын байгууллагад дахин өгөх юм байна.

Харин Үндэсний Аудитын Газраас бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг тавдугаар сарын 24-нд Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх товтой.

Сонгуулийн Ерөнхий Хороо бие даан нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгосноор нэрсийг нийтэд мэдээлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *