Зам тээврийн салбар энэ оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 10.5 сая тонн ачаа тээвэрлэсэн талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 25.7%-аар өссөн байна. Харин өссөн дүнгээр буюу эхний дөрвөн сард 38.9 сая тонн ачаа тээсэн нь өмнөх онтой харьцуулахад 20.9%-аар нэмэгджээ.
Бүх төрлийн тээврээр 2024 оны дөрөвдүгээр сард 14.2 сая зорчигч (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.6%-аар өссөн бол оны эхнээс өссөн дүнгээр 48.9 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 3.7%-аар нэмэгдсэн үзүүлэлт аж.
2024 оны дөрөвдүгээр сард:
- Авто тээврээр 13.9 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 6.7%-аар нэмэгдсэн байна.
- Агаарын тээврээр 138.7 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 34.3%-аар өсжээ.
Мөн сард Монгол Улсын авто замын боомтоор нийт 73,198 ачаатай тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна.
Үүнээс 11,222 тээврийн хэрэгсэл орсон нь өмнөх оны мөн үеэс 31.1%-аар, 61,976 тээврийн хэрэгсэл гарсан нь өмнөх оны мөн үеэс 5.6%-аар тус тус өссөн дүнтэй байгаа аж.