Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “ТБД андууд”-ын уулзвараас “Улаанбаатар төмөр зам”-ын төв буудал хүртэлх авто замыг өнөөдөр буюу тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Тус бетон хийцлэлтэй авто замыг 1966 онд ашиглалтад оруулсан бөгөөд өмнө нь засвар, шинэчлэл хийж байгаагүйг нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат хэлж байв.
Тус авто замыг асфальт бетоноор хучна. Энэ хүрээнд хашлагыг өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулна. Мөн зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе, хэвтээ, босоо тэмдэг суурилуулах зэрэг ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС