“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2024.05.10/ Монголын Хөрөнгийн биржээр 50 багц буюу 320 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжжээ. Арилжаанд 3 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 52 ам.доллароос эхлэн дуудаж, 55 ам.долларт хэлцэл хийгдсэн байна. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 20 удаагийн арилжаа амжилттай зохион байгуулж, 1.02 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 8,313.6 мянган тонн нүүрсийг биржээр борлуулж буй аж.