О.Номинчимэг: Гадны орнуудад хорьсон, дампуурсан цахим бооцоот тоглоомын компани Монголоос хамгийн их ашиг олж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигч Т.Жамбаажамцыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Нэр дэвшигчийг дэмжиж байна. Монголд апп-ы зээл гаарч, боловсон мөнгө хүүлэлтын аргад шилжсэн. Сард 4-5 хувийн хүүтэй зээл авч, хүүгээ төлж чадахгүй бол дараагийн апп-ыг татаж, зээл авдаг. Хуулийн зохицуулалт байхгүй учир иргэд өрөөс өр рүү явж байна. Үүнийг зохицуулах шаардлагатай.

Цахим бооцоот тоглоом Монголд эрчимтэй өрнөж байна. 1xBet гэж Кипр улсад бүртгэлтэй, хууль бус үйл ажиллагаа явуулдаг, садар самууныг дэмждэг гэж Англид үйл ажиллагаа явуулахыг хориглосон компани. Нидерландад дампуурлаа зарласан энэ компани Монголоос хамгийн их ашиг олдог.

Ийм жижиг эдийн засагтай улсад орж ирээд жилдээ хэдэн тэрбумын ашиг олоод өөрсдөө гайхсан гэсэн. Энэ ямар ч зохицуулалтгүй явж байгаа. Цахим тоглоомоор энэ компани Монголын залуучуудын ирээдүйг баллаж байна. Тэгэхээр СЗХ, ХЗДХЯ-тай хамтарч маш хурдан хуулийн төсөл оруулж ирэхийг хүсэж байна гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *