Аргал болон жинсэн материалаас гаргаж авсан цаасаар хуудас, номын хавчуурга, өргөмжлөл үйлдвэрлэж байна

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ гэдэг үнэндээ энгийн бөгөөд жижигхэн өөрчлөлтөөс эхэлдэг. Европын Холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл 2” төслийн баг Ré paper studio/ Ré цаасны студи-г сонгон нэрийн хуудсаа хэвлүүлжээ. Ré paper studio/ Ré цаасны студи нь аргал болон жинсэн материалаас цаас гарган авч нэрийн хуудас, номын хавчуурга, өргөмжлөл зэргийг үйлдвэрлэдэг төсөл юм. Үүний үр дүнд 1 кг аргалын цаас тутамд 1316 литр нүүрс хүчлийн хийг ялгарлаас сэргийлж чаддаг. Өөрөөр хэлбэл энэ нь нэг автомашины 2 сарын хугацаанд ялгаруулахтай тэнцэх нүүрс хүчлийн хийн ялгарахаас сэргийлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *