Лондон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн TikTok платформыг хориглох бодолгүй байна гэж Их Британийн засгийн газар бямба гарагт мэдэгджээ. “Энэ бол АНУ-ын асуудал, Их Британид TikTok-ыг хориглох төлөвлөгөө байхгүй” гэжээ. Энэхүү мэдэгдэл АНУ Хятадын олон нийтийн сүлжээг хориглох талаар хэлэлцэж байгаа үед гарч буй юм.
Харин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өнгөрсөн баасан гарагт нөхцөл байдалтай танилцсаны дараа ТикТокийн хувь заяаны талаар шийдвэр гаргана гэсэн бөгөөд мөн энэ талаар гарах Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүндэтгэх ёстой гэсэн байна.
АНУ-ын Дээд шүүх TikTok аппликейшнийг хориглох тухай холбооны хуулийг санал нэгтэй дэмжсэн гэж өмнө нь мэдээлж байсан. Үүний зэрэгцээ Цагаан ордон олон нийтийн сүлжээг хориглох эцсийн шийдвэрийг дараагийн засаг захиргаанд шилжүүлнэ гэж мэдэгдэж байсан юм.
TikTok нь АНУ-д 170 сая орчим хэрэглэгчтэй болоод буй юм.
