Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Гранд мед эмнэлгийн хажуугийн замд өнөөдөр /2025.01.21/ цэвэр усны шугамд гэмтэл гарч, их хэмжээний ус алджээ.
Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв /ШУЗТ/-өөс тодруулснаар “Тус хэсэгт байрлах айлуудын дундын буюу хувийн шугамд гэмтэл гарсан. Гэмтлийг зассан.” гэж мэдээллээ. Тухайн хэсгийн мөстсөн талбайд алба хаагчид ажиллаж, мөсийг зөөх ажлыг үргэлжлүүлэн хийж байна.