Цагийн тариа хийлгээд урвал өгсөн 17 хүүхдийн арав нь эмнэлгээс гарчээ

Яармагт байрлах Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 04-12 насны 17 хүүхэд цагийн тариа хийлгэж, урвал өгсөн явдал энэ сарын 24-нд болсон.

Эдгээр 17 хүүхдийн 10 нь эмнэлгээс гарсан бол нэг нь зүрхний хэрх хэмээх хавсарсан өвчтэй байсан тул ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ. Бусад хүүхдийн эмчилгээ дуусаагүй байгааг мэдээллээ.

Хан-Уул дүүргийн  цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Сануулахад Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II Эмнэлгийн зүгээс “Хүнд тариа хийхэд Монгол Улсын стандартыг мөрддөг. Энэ стандарт 17 хүүхдэд тариа хийхэд зөрчигдсөн учир урвал өгсөн гэж үзэж байгаа. Тариа андуураагүй”-г мэдэгдсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *