“Алтай” хотхонд сургууль байгуулж, орц, гарцыг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өнөөдөр Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо “Алтай” хотхонд байгуулах сургуулийн газар чөлөөлөлт, хотхоны орц, гарцыг нэмэх асуудлаар газар дээр нь ажиллав. Мөн тус дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн байгууламж барихаар холбогдох албаныхантай хэлэлцлээ.

“Алтай” хотхоныг анх 12 мянган айлын иж бүрэн цогцолбор хороолол нэртэйгээр байгуулсан. Хотхон дотор улсын сургууль, цэцэрлэг, дөрвөн талдаа орц, гарц бүхий авто замтай байхаар төлөвлөсөн боловч харамсалтай нь уг төлөвлөлтийг хийж чадаагүй байна. Өдгөө тус хотхонд 18 мянга орчим иргэн оршин суудаг бөгөөд хотхоны замын урд талын түрээсийн байранд 1200 орчим хүүхэд хоёр ээлжээр хичээллэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *