Европын холбооны санал зөрөлдөөн Украинд үзүүлэх тасалдуулж болзошгүй байна

Арванхоёрдугаар сарын 14-15-нд Брюссельд болох дээд хэмжээний уулзалтын өмнөхөн ЕХ-ны гишүүн орнууд эвлэлийн нэгдсэн төсвийг нөхөх, тэр дундаа Украинд 50 тэрбум евро олгох тухай тохиролцоонд хүрэхэд хүнд байна гэж Financial Times бичжээ. АНУ-ын Конгрессын хуваагдмал байдлаас үүдэн Украинд үзүүлэх АНУ-ын санхүүгийн болон цэргийн дэмжлэг гэнэт зогссонтой адилаар ЕХ-ны доторх мөнгө болон Украины ирээдүйн талаарх маргаан нь Киевт хэдэн сарын өмнө өгсөн гол амлалтуудыг эрсдэлд оруулж байна гэж тус мэдээнд өгүүлжээ.

Мөн өнгөрсөн сард Нидерландад болсон сонгуульд хэт барууны нам ялалт байгуулсан бөгөөд Засгийн газрын зээлийг хязгаарлах тухай Германы шүүхийн саяхан гаргасан шийдвэр зэрэг нь ЕХ-ны тохиролцоонд хүрэх хүчин чармайлтад саад болж байна гэжээ.

Үүнээс гадна Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан баасан гарагт Украиныг ЕХ-нд элсүүлэх яриа хэлэлцээ эхлэхэд хориг тавихаа дахин амлаж, олон нийтийн радиод “энэ нь хэд хэдэн гишүүн орны ашиг сонирхолд харшлах болно. Бид ямар ч дарамт шахалтад орсон ч үүнийг хэлж зүрхлэх хангалттай формтой байгаа” гэсэн ярилцлагыг өгсөн юм.

Энэ бүхэн нь “Зуны сөрөг довтолгоо амжилтгүй болсны дараа Киевт цохилт болж, барууны дэмжлэгийг сулруулах тухай түгшүүр нэмэгдэж байгааг тус сонин тэмдэглэжээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *