Нүүрсний сонсголоор “Эрдэнэс Тавантолгой ХК”-д шалгалт хийсэн шинжээчдийн дүгнэлтийг сонсоно

Нүүрсний нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой ХК”-д шалгалт хийсэн шинжээчдийн дүгнэлтийг сонсох юм.

Шинжээч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл болон ерөнхий мэдээллийг танилцуулж байна.

Мөн өнөөдөр 87 гэрч дуудагсан байна. Хэлэлцэх асуудалд

  1. “Ти ти жи ви си өү” ХХК;
  2. Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөгийн 13000 тууш метр ажлыг хийж гүйцэтгэх /Эрдэнэдрийлэнг ХХК/;
  3. Оффисын байр түрээслүүлэгчийг шалгаруулах;
  4. Автогрейдер (CAT14M) дүйцэхүйц худалдан авах /Барловорлд монголиа ХХК/;
  5. Micromine эсхүл түүнтэй дүйцэх программ нийлүүлэх, 2018 оны update хийх;
  6. Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх Багц 1 Уулсын ажил, өрөмдлөг тэсэлгээ /Хишигарвин индустрал ХХК, Олборлолт ХХК/;
  7. Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх /Чин хутаг өндөр ХХК шалгарсан/ 2019;
  8. Цанхын баруун уурхайн нүүрс ачилт хийх гүйцэтгэгчийг шалгаруулах /“Мултипак” ХХК/-тай холбоотой мэдээллүүд багтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *