Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарт хилийн хориг тавьжээ

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан Ж.Сүхбаатарт хилийн хориг тавьжээ.

Нийслэлийн Прокурорын Газраас гаргасан саналын дагуу Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдөр (2023.12.06)-нд авсан байна.

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт тэрбээр шалгагдаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *