Улаанбаатар хотын агаарын чанарыг тодорхойлохын тулд агаар бохирдуулагч хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцорыг хэмждэг аж. Нүүрстөрөгчийн дутуу ислийг автомат багажаар тодорхойлж байгаа. 2022-2023 оны хүйтний улиралд PM 2,5 тоосонцрын агууламж 65 микрограмм мкуб, PM10 тоосонцрын дундаж агууламж 107 микрограмм мкуб байгаа нь Багануурын нүүрс түлж байсан үетэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлт юм.
Гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх ажлын хүрээнд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 86,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2017-2019 онд Улаанбаатар хотын 41964 гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлснээр цахилгаан хангамжийн найдвартай байдал дээшилж сүлжээний горим ажиллагаа оновчтой болж айл өрхийн цахилгаан хангамж сайжран шугам сүлжээний алдагдал буурч айл өрхүүд 4квт чадалтай цахилгаан халаагуураар гэр орноо халаах нөхцөл бүрдсэн.
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсвийн 86,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2017-2019 онд нийслэлийн таван дүүргийн 35 хороонд гэр хорооллын 41,964 айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломж дамжyулах, түгээх сүлжээний шинэчлэлтийг хоёр үе шаттай хэрэгжүүлсэн байна. 2017-2020 онд 228 нам даралтын халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажилд 43,6 тэрбум төгрөг зарцуулжээ.
Уг ажлын хүрээнд 110 кВ-ын нэг ком дэд станц, 35 кВ-ын нэг ком дэд станц, 10 кВ-ын гурван ком хуваарилах байгууламж, 6-10 кВ-ын 246 ком дэд станцыг шинээр барих, 152 ком дэд станцын хучин чадлыг нэмэгдyyлэх, 25 фидерийн ачаалал хөнгөлөх, i3 шугамын утасны дамжyулах чадварыг нэмэгдүүлэх, 20,602 өрхийн цахилгааны оруулгын утас солих, хэрэглэгчийн нэгдсэн тоолуурын хайрцгийг шинэчлэх зэргийг хийсэн. Үр дүнд нь цахилгааны аюулгүй байдал сайжирч, буурч, гэр хорооллын 41964 айл ерхийн цахилгаан хангамж сайжран, 0.4кВ-ын шугамын урт, алдагдал бyyрч чанартай цахилгаан эрчим хучээр хэрэглэгчийг ханган, 4.0 кВт чадалтай цахилгаан халааryураар халаах техникийн боломж бүрджээ.